Монгол орон даяар Ерөнхий боловсролын сургуулиуд 2013-2014 оны хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ. Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 22 000 зургаан настнууд ЕБС-д сургуульд элсэн орж байгаа бөгөөд нийслэлийн Засаг дарга 2800 бяцхан сурагчдад сурлагын өндөр амжилт хүсэн, бэлэг гардуулсан юм. Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга БЗД-ийн Улсын тэргүүний 84-р сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцож, багш, сурагч, эцэг эхчүүдэд хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэн, нийслэлийн Засаг даргын бэлгийг гардууллаа. БЗД-ийн Улсын тэргүүний 84-р сургууль нь Монголын анхны цахим сургууль гэдгээрээ онцлогтой бөгөөд энэ хичээлийн жилд тус сургуульд 2980 сурагч суралцаж, 160 багш нар ажиллах юм. Харин нийслэлийн удирдлагуудын төлөөлөл Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа БГД-ийн Эрдмийн Өргөө цогцолбор сургууль, Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр СХД-ийн Ирээдүй цогцолбор сургууль, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл БЗД-ийн Шавь цогцолбор сургууль, Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал хариуцсан орлогч Ц.Буяндалай ХУД-ийн Буянт-Ухаа цогцолбор сургуулийн нээлтэнд оролцож нийт багш, сурагч, эцэг эхчүүдэд баярын мэнд хүргэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Санал болгох мэдээ
Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив
Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …