ОХУ-ын шүүх Холбооны хамгаалалтын газрын дарга Лопыревийн эхнэр, хүүхдийн хөрөнгийг хураан авчээ

 

ОХУ-ын шүүх авлигын хэргээр баривчлагдсан Холбооны хамгаалалтын газрын дарга, генерал Лопыревийн эхнэр, хүүхдийн хөрөнгийг хураан авчээ.

Генерал Лопырев нь долоон сая орчим рублийн хахууль авсан хэргээр баривчлагдсан бөгөөд Москва хотын Басманны дүүргийн шүүхээс түүний эхнэр, хүүхдийн эзэмшдэг хоёр байр болон газрыг хураан авах шийдвэр гаргажээ.

Өнгөрсөн 1-р сард Цэргийн шүүх Лопыревийг саатуулах хугацааг 4-р сарын 23 хүртэл сунгасан аж. Түүний хэрэг нь нууцын зэрэгтэй тул шүүх хурлыг хаалттайгаар явуулсан байна.

2016 оны 11-р сарын 26-ны өдөр 96-р Гарнизоны цэргийн шүүх мөрдөн байцаагчийн саналаар генерал Лопыревийг баривчилсан байна. Түүний өмгөөлөгч уг асуудлаар хүсэлт гаргасан боловч 3-р тойргийн шүүх хүлээн авахаас татгалзжээ.

Улмаар Холбооны мөрдөн шалгах хорооны Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газар, Холбооны аюулгүй байдлын албатай хамтран Холбооны хамгаалалтын газарт шалгалт хийж, тус газрын Кавказ дахь нэгжийн дарга Лопырев нь барилгын засварын ажлын тендерийн сонгон шалгаруулалт зарлаж, ажлыг нэгэн компанид өгч, хариуд нь их хэмжээний хахууль авсан болохыг тогтоосон ажээ. Лопыревийг 7 сая рублийн хахууль авсан хэргээр ОХУ-ын Эрүүгийн хуулийн 290 дүгээр зүйлийн 290.6 дэх хэсэгт заасан “Хээл хахууль авах” зүйл ангиар 15 хүртэл жилийн хорих ял оногдуулж магадгүй байна.

Санал болгох мэдээ

ОХУ-ын генерал Финал Сарваровын амь насыг хөнөөжээ

Москвад цагын өмнө бөмбөг дэлбэрч, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын шуурхай албаны тэргүүн, дэслэгч генерал …