Бразил Улсын Дээд шүүхийн шүүгч Эдсон Факин авлигын хэрэгт тус улсын 83 улстөрч холбогдсон талаар мэдээллээ. Тухайлбал, Ерөнхийлөгч Микэл Тэмэрийн Засгийн газрын 9 гишүүн, Гадаад харилцааны сайд Алоизу Нунес, Иргэний асуудал хариуцсан сайд Элисеу Падилья, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Уэллингтон Франку, Хот хөгжлийн сайд Бруну Араужу, Шинжлэх ухаан, технологийн сайд Жилберту Кассаб, Соёлын сайд Роберту Фрейри, Гадаадын иргэн харьяатын асуудал хариуцсан сайд Элдер Барбалью, Худалдаа, үйлдвэрлэлийн хөгжлийн сайд Маркус Перейра, Хөдөө аж ахуйн сайд Блайру Мажжи нарын нэрс дурдагджээ. Эдгээр хүмүүсээс гадна Сенатын 29 гишүүн, бага хурлын 42 гишүүн, орон нутгийн 3 захирагч холбогдоод байгаа юм байна.