Хятадад шингэн аммиак алдагдсаны уршгаар 15 хүн амиа алдаж 26 хүн хорджээ

Fire at China poultry plantШанхай хот дахь химийн бодис хадгалах байгууламжаас шингэн аммиак алдагдсаны уршгаар 15 хүн амиа алдаж 26 хүн хордсон хэрэг гарлаа.  Энэхүү хэрэг явдал бямба гарагийн 11.00 цагт Шанхайн хойд хэсгийн Баошан дүүрэгт орших хөргөх байгууламжид болжээ. Хорт бодис алдагдаж эхэлснийг аврах албаныхан мэдээд  хэргийн газар дээр яаралтай ирж ажилласан байна. Ажиглагчдын хэлж байгаагаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулсан Хятадын орон нутгийн удирдлагууд аюулгүй ажиллагааны хууль зохицуулалтыг заримдаа үл ойшоодог учир ийм зүйл боллоо хэмээжээ.  Мэдээллийн эх сурвалж Синьхуа агентлаг

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Хятадын хойд нутагт газрын ховор металлын ордуудыг шинээр илрүүлжээ

Хятадын зүүн хойд нутагт газрын ховор элементүүдийн шинэ ордуудыг нээн илрүүлсэн тухай тус улсын эрдэмтэд …