Аяллын улирал ойртож буй энэ цаг үед нэгэн сонирхолтой ном худалдаанд гарсан нь олон нийтийн талархлыг хүлээгээд байна. Энэ бол Газар зүйн ухааны магистр С. Алдархишигийн “Цаст Алтайн уулс Баян-Өлгий аймаг” хэмээх аяллын хөтөч ном юм.
С. Алдархишиг нь 1999 оноос эхлэн аялал жуулчлалын “Хархорум Экспедишнс” “Номадс турс энд экспэдишнс” компанид аяллын хөтөч, аяллын менежерээр ажиллаж байгаад 2004 оноос “ Монголиа экспедишнс” компанийг үүсгэн байгуулж, захиралаар нь ажиллаж байна.
Тэрээр адал явдалт аяллын төрөл болох Уулын дугуй, Уулын авиралтын чиглэлээр мэргэшсэн бөгөөд 1999 оноос эхлэн Баян-Өлгий аймгаар аялж эхлэн тус аймгийн онцлог, байгаль,түүхийг судалсан судалгаа, туршлагад үндэслэн энэхүү номыг гаргажээ.
Аялал нь амьдралын амтыг мэдрүүлж, аливаа зүйлийн нууцыг нээж, хэзээ ч хаанаас ч авч чадахааргүй гайхалтай мэдрэмж, дурсамж, түүхийг хүнд үлдээдэг. Харин холын замд гарч буй танд яах аргагүй хэрэгтэй зүйл бол хөтөч юм. Ялангуяа анхлан аялагчдын хувьд асуудал бэрхшээл их тохионо. Энэ тохиолдолд яах вэ?
Энэ л асуултын хариу болохуйц “Цаст Алтайн уулс Баян-Өлгий аймаг” аяллын хөтөч ном тус аймгийг зорих гэж буй аялагч таны гар дээр очиход бэлэн боллоо.
Тус номонд:
• Баян-Өлгий аймагт хэрхэн очиж, ирэх вэ?
• Хаана байрлаж, хаанаас хэрхэн хооллох вэ?
• Баян-Өлгий аймагт аялахад анхаарах зүйлс
• Цаст-Алтайн уулс Баян-Өлгий аймгийн тухай мэдээлэл
• Засаг захиргаа ,хүн ам, эдийн засаг
• Сумдуудын талаарх мэдээлэл
• Баян-Өлгий аймгийн олон үндэстний өв, соёлууд
• Цаст-Алтайн уулс Баян-Өлгий аймгаар аялахуй
• Баян-Өлгий аймгийн байгалийн өв зэрэг аялагчдад хэрэгцээт бүхий л мэдээлэл багтсан байна. Түүнчлэн хэмжээний хувьд авсаархан бөгөөд таны мэдлэгт томоохон хөрөнгө оруулалт болохуйц энэ номыг та заавал авч уншаарай.
Худалдан авах цэгүүд:
Төв шуудангийн урд “Seven summit” аяллын тоног хэрэгслийн дэлгүүр
“Интерном” номын сүлжээ дэлгүүрүүд
Шууд худалдан авах утас: 9900-2282