Перу, Болив, Парагвай улсын нутаг дэвсгэрийг хамарсан их хүйтний улмаас Перугийн Засгийн газар 9 мужид онц байдал зарлаад байна. Гэнэтийн хүйтрэл, их цасны улмаас одоогийн хоёр хүн нас бараад байгаа аж.
Энэхүү онц байдлын улмаас 33 мянган хүн ямар нэг байдлаар улсаас тусламж авахаас өөр аргагүйд хүрчээ. Перугийн Ерөнхийлөгч Ольянта Умала онц байдал зарласан мужуудаар явж , байдалтай танилцсан бөгөөд цасан нургангиас үүдэж мянга мянган ан амьтан, тэр дундаа лам гөрөөс, хонь, үхэр зэрэг амьтад үрэгдсэнд ихэд санаа зовнисон байна.
Одоогоор онц байдлыг 20 хоногийн хугацаатай зарлаад байгаа бөгөөд цаашид хугацааг сунгаж магадгүй байна.
Үүнээс гадна түргэн тусламжийн ажилчид, аврах ангийхныг бэлэн байдалд ажиллуулж байна. Өнгөрсөн амралтын өдөр аврах ангийнхан хоёр хүүхдийн, нэг настай эмэгтэйн хамт аварчээ. Аврагчид энэ мэт осголтын байдалтай, цасанд боогдсон хязгаар нутгийн иргэд ихээхэн байж болзошгүй гэж таалаглаж байгаа юм байна.