А.Цогцэцэг:Солонгосын эмч нар цалингүйгээр 26 хүнд хамтран элэг шилжүүлэн суулгасан

 

Элэг шилжүүлэн суулгах 34 дэх хагалгааны дараа Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нийт багийнханд баяр хүргэж, хамтарч ажилласан БНСУ -ын Асан төвийн эмч нартай цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Солонгосын эрхтэн шилжүүлэн суулгах багийн эмч нар Монгол хүнд туслах гэсэн сэтгэлээр л ирдэг. Тэд манай багтай хамтарч ямар ч цалингүй 26 хүнд элэг шилжүүлэн суулгасан гэдгийг хэлээд, эдгээр эмч нарыг ЭМЯ- ны хүндэт тэмдгээр шагналаа.

 

Тэрээр цааш хэлэхдээ, МУ-д Элэг шилжүүлэн суулгах 34 дэх хагалгаа 15 орчим цаг үргэлжилж, дууслаа. Хэдийгээр хагалгаа дууссан ч хагалгааны дараах, үе шаттай явагддаг эмчилгээ маш том хариуцлага гэв.

Профессорын багийн ахлагч доктор Moon Deok-Bok, эмч Jung Dong-Hwan, Kang Woo-Hyun; анестезиолог Jun In-Gu нар цаашид ч эрсдэл өндөртэй хагалгаанд хамтарч оролцохоо илэрхийллээ.

Санал болгох мэдээ

ЗГ:Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гэр …