Өмнөд Солонгос Улсын экс Ерөнхийлөгч Пак Гын Хэ буюу 503 тоот сэжигтэн нь авилгалын хэрэгт холбогдож эдүгээ Сөүл хотын түр хорих байранд хоригдож байгаа билээ.
Түүний хэргийг шалгаж байсан мөрдөн байцаах албанаас экс Ерөнхийлөгчтэй холбоотой хавтаст хэргийг тус улсын Прокурорийн газарт хүлээлгэж өгсөн байна.
Тэгвэл Прокурорийн газраас “503 тоот сэжигтэнийг шүүх анхны хурал 5-р сарын 2-нд болно” гэж өнөөдөр мэдээллэв.
Үүнтэй холбогдуулан экс Ерөнхийлөгчийг өмгөөлж байгаа хоёр өмгөөлөгч “Шүүх хуралд бэлтгэх шаардлагатай тул хурлыг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт мөн гаргасан байна.
Экс Ерөнхийлөгч Пак Гын Хэг эдүгээ 18-н зүйл ангийн хэргээр буруутгаж байгаа боловч тэрээр таван удаа өгсөн байцаалтын үеэр түүнийг буруутгаж байгаа хэргүүдийг огт хүлээн зөвшөөрөөгүй аж.