Барилга угсралтын чиглэлд эх орны үйлдвэрлэлийн чанартай материалыг нийлүүлж байна

newМонгол улсын хүн амийн талаас илүү хувь нь нийслэл хотдоо төвлөрөөд байгаа. Үүний улмаас нийслэл хот өдрөөс өдөрт хаяагаа тэлэн өргөжиж, өндрөөс өндөр байшин барилгад дарагдах боллоо. Хүн амийн олонхи нь гэр хороололд амьдарч байгаа өнөөгийн нөхцөлд нийслэлийн иргэдийг хямд төсөр орон сууцаар хангах асуудал засаг төрийнхний “толгойны өвчин” болоод байна. Гэсэн хэдий ч орон сууцны м2-ийн үнэ өртөг өндөр хэвээр байгаа бөгөөд энэ бүхний шалтгааныг барилгын компаниуд импортын өндөр өртөгтэй барилгын материалтай холбон тайлбарладаг. Уг нь барилга орон сууцны түүхий эд материалыг эх орондоо үйлдвэрлэн гаргаж чадах юм бол тэр хэмжээгээр барилга орон сууцны үнэ буурах боломжтой. Монголчууд бид хэдийгээр цөөхүүлээ боловч, бидний дундаас бүтээлч ажлаараа   ялгарч байгаа хамт олон бас байна. Тэдний нэг бол барилгын материал үйлдвэрлэн гаргаж эхлээд багагүй хугацааг өнгөрүүлсэн “Нью прогресс” ХХК  юм.

“Нью прогресс” ХХК нь анх 2000 оноос гадаад, дотоод худалдаа, иргэний болон үйлдвэрлэлийн барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, машин механизм, материаллаг бааз сууриа бэхжүүлэн шинэчлэхэд анхаарч, энэ чиглэлд тодорхой амжилт гаргаад байгаа манай улсын тэргүүлэх барилгын материал үйлдвэрлэлийн компаниудын нэг юм.

Тус компани нь байгуулагдсан цагаасаа эх орныхоо дэд бүтцийн салбарын өсөлт хөгжилтөд өөрсдийн бодит хувь нэмрийг оруулахыг зорьж ирсэн бөгөөд 2005 оноос “Нью прогресс” группт харъяалагдан ажиллаж, үйл ажиллагааныхаа цар хүрээг олон чиглэлд өргөжүүлж, үйлдвэрлэлийнхээ хэмжээг жилээс жилд нэмэгдүүлсээр байна.

Өнөөдрийн байдлаар “Нью прогресс” ХХК нь Улаанбаатар хотод Төмөр хийц эдлэлийн 2 цех, модон эдлэлийн 1 цех, Ховд, Увс, Баян-Өлгий аймгуудад төмөр бетон хийц эдлэлийн 3 үйлдвэрийг өөрийн хөрөнгөөр барьж байгуулан, барилга угсралтын үндсэн материал түүхий эдээ өөрсдөө үйлдвэрлэдэг болсон нь бүтээн байгуулалтын ажлыг найдвартай, чанартай хийж гүйцэтгэх нэг нөхцлийг бүрдүүлсэн юм.

“Нью прогресс” ХХК нь Монгол улсын Татварын хууль тогтоомжийг чин шударгаар мөрдөн ажиллаж, Улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд компанийн зүгээс зохих хувь нэмэр оруулж ирсэн байна. Компанийн татвар төлөлтийг Татварын байгууллагын зүгээс өндрөрө үнэлж, 2006 онд Монгол Улсын Найдвартай Татвар Төлөгч байгууллагаар шалгаруулсан байна.

“Нью прогресс” ХХК өдгөө дараах чиглэлийн үйл ажиллагааг явуулж байна. Үүнд:

  • – Иргэний болон үйлдвэрийн зориулалттай барилга угсралт
  • – Эрчим хүчний барилга угсралт
  • – Авто замын барилга угсралт
  • – Сэргээгдэх эрчим хүчний барилга угсралт
  • – Төмөр хийцийн үйлдвэрлэл
  • – 0.4-220 кВ-ын ЦДАШ-ын төмөр бетон хийцийн үйлдвэрлэл
  • – Барилгын материал үйлдвэрлэл
  • – Барилгын засвар, үйлчилгээ
  • – Цахилгаан болон цэвэр бохир ус, дотор гадна дулааны сантехник
  • – Халаалтын тогооны угсралт суурилуулалт
  • – Гадаад дотоод худалдаа

Эрчим хүч, цахилгаан дулаан, орон сууц, зам барилгын ажил үйлчилгээний  чиглэлээр  үйл ажиллагаагаа эрхэлдэг  албан байгууллага, компани аж ахуйн нэгж,  хамт олон, хувь хүмүүс та бүхнийг “Цаг хугацаанд нь чанартайгаар нийлүүлнэ” уриатай ажилладаг Үндэсний бүтээн байгуулагч, Монголын шилдэг аж ахуйн нэгжийн нэг болох тус  компанитай  хамтран ажиллахыг урьж байна.

Бидэнтэй хамтран ажиллах утас: Утас: +976 -11- 632283, 632238

                 Факс: +976 -11- 632251

                  E-mail: newprogress@npg.mn

Хаяг:  Сонгинохайрхан д¿¿рэг, 4-р хороо, Улаанбаатар – 37, ШХ-186

 Ugluu.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …