ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн орох сурагчдыг бүртгэж эхэллээ

Нийслэлийн хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангид  элсэн орох сурагчдыг өнөөдрөөс эхэлж   бүртгэж  эхэллээ.Бүртгэл тавдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

1 дүгээр ангид бүртгүүлэх хүүхдүүд дараах материалыг бүрдүүлэх юм байна.

-Төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар

-Эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхний  эх хувь болон хуулбар

-3х4 хэмжээтэй 1 хувь чээж зураг

-Шаардлагатай тохиолдолд  үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон лавлагааг үзнэ.

Жич: Эцэг эх болон асран хамгаалагч нь хүүхдийн хамт ирж бүртгүүлнэ.

Эцэг эхийн иргэний үнэмлэх нь таны хүүхэд бүртгүүлэх сургуулийнхаа хамран сургах тойрогт багтсан эсэхийг гэрчилнэ. Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлнэ. Элсэгчдээс бүртгэлийн хураамж болон  бусад төлбөр авахгүй.

Санал болгох мэдээ

Өмнөд Солонгосын хэрэглэгчид тансаг зэрэглэлийн барааг алт шиг үнэ цэнэтэй гэж үзэх болжээ

Францын тансаг зэрэглэлийн Chanel брэнд шинэ оны эхний сараас л Өмнөд Солонгосын гол бүтээгдэхүүний үнийг …