Хятад улс өнөөдөр “Алсын зайнаас мэдрэгч 17” хиймэл дагуулыг хөөргөлөө

downloadӨнөөдөр Хятадын цагаар  03 цаг 16 минутад Хятадын Жю Чюань дагуул хөөргөх төвөөс “Чанжэн 3” зөөгч пуужингаар “Алсын зайнаас мэдрэгч 17” хиймэл дагуулыг хөөргөж, товлосон тойрог замд нь амжилттай оруулжээ.

“Алсын зайнаас мэдрэгч 17” хиймэл дагуулыг эрдэм шинжилгээний туршилт, нутаг дэвсгэр нөөц баялгийн судалгаа, тариалангийн ургацыг тооцоолох ба гамшгаас сэргийлэх зорилгоор зохион бүтээжээ. Хятад улс Чанжэн зөөгч пуужингаар 180 дахь удаагаа хиймэл дагуул хөөргөж байгаа нь энэ юм.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …