Өнгөрсөн лхагва гарагт Ирландын дөрөв дэх том арилжааны байгууллага болох “Allied Irish banks PLC” банк мөнгө угаах, терроризмын санхүүжилтаас урьдчилан сэргийлэхэд хангалтгүй ажиллаж байгаагийн улмаас 2.4 сая ам.доллараар торгууллаа гэж тус улсын Төв банкнаас мэдээлсэн байна.
Тодруулбал, “AIB” банк нь 2010-2014 онд сэжиг бүхий 211 гүйлгээний талаарх мэдээллийг цагдаагийн болон татварын байгууллагад мэдэгдээгүй аж. Мөн тус банкинд данс эзэмшдэг 573.000 хүний гэрийн хаягийг бүрэн гүйцэд шалгаагүй байсан аж.
“AIB” банк нь Ирландын томоохон банкуудын нэг бөгөөд 206 салбар нэгж, 2.6 сая үйлчлүүлэгчтэй.
Өнгөрсөн оны 11-р сард тус улсын Төв банк ижил төстэй зөрчлийн асуудлаар “Ulster” банкийг 3.3 сая ам.доллараар торгожээ. Тус улсын Төв банк 2006 оноос хойш арилжааны банкуудыг нийтдээ 108 удаа, 62 сая ам.доллараар торгожээ.