Нийслэлийн Соёл, урлагийн газар Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг өнгөрсөн 1 дүгээр сараас эхлэн амжилттай зохион байгуулж байгаа бөгөөд номонд дурлагч, хүндэт уншигчдын хүндэтгэлийг хүлээсэн үйл ажиллагаа болон тогтмолжоод байгаа билээ.
Нийслэлийн иргэд цуглаж өөрт байгаа номоо сарын хугацаатай бусадтайгаа солилцож уншихаар эхлүүлсэн тус өдөрлөг сар бүрийн эхний долоо хоногийн Бямба гаригт уламжлал болон зохион байгуулагдахаар товлогдсон нь ийнхүү 5-р сарын 6-ны Бямба гаригийн 12:00-14:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж байна. Ингээд эрхэм уншигч та бүхнийг 5-р сарын 6-ны Бямба гаригийн 12:00-14:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах “Номоо солилцъё” өдөрлөгт хүрэлцэн ирж, өөрт байгаа уншсан номоо өөр сонирхсон номоороо солилцохыг урьж байна.