Якутын тайгад 11 хоног төөрсөн охин, нохой хоёрт зориулж хөшөө босголоо

Якутын онгоцны буудал дээр охин нохой хоёрын хөшөө бий. Хөшөөг 2014 онд Олом хотын оршин суугч дөрвөн настай охин нохойн хамтаар тайгын их аглаг ойгоор 11 хоног төөрөн явсаар олдсон гайхамшигт явдлаас сэдэвлэн бүтээгдсэн юм.
Карина Чикитовын түүх бүх Якутчуудын анхааралд байж 11 хоногийн турш эрлийг тасралтгүй хийсэн байдаг. Харин эрлийн төгсгөлд охиныг эсэн мэнд олсон нь гайхалтай халуун дотно түүх байв. Жижигхэн нохойныхоо ачаар эсэн мэнд олдсонд талархсан Якутын нисэх онгоцны буудлын захирал Николай Местников хөшөө босгох санал дэвшүүлж, залуу барималч Николай Чоччасов урлан бүтээжээ.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …