Мэн Жяньжү Монголын Хууль зүй, дотоод хэргийн сайдтай уулзав

Өчигдөр буюу энэ сарын 8-нд “Жүн Наньхай”-д Хятадын коммунист намын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төвийн улс төр, хууль зүйн хорооны нарийн бичгийн дарга Мэн Жяньжү Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд С.Бямбацогттой уулзжээ.

Мэн Жяньжү хэлэхдээ, “Хятад Монгол бол найрсаг хөрш. Сүүлийн жилд, хоёр орны эдийн засаг худалдаа, хууль хэрэгжилт, хууль зүй зэрэг олон салбарын солилцоо хамтын ажиллагаа гүнзгийрэн урагшлалаа. Монголын талтай хамт байж, хоёр орны төрийн тэргүүний нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, хил дамнасан гэмт хэрэгт хамтдаа цохилт өгч, хилээр нэвтрэх удирдлага үйлчилгээний түвшнээ дээшлүүлж, хил хязгаар бүсийн аюулгүй байдлыг хамгаалж, хоёр орны иргэдийн харилцаанд тус дөхөм үзүүлж, хууль хэрэгжилтийн аюулгүй байдал, хууль зүйн салбараар дамжин хоёр орны стратегийн бүх талын түншийн харилцааг гүйцэд харуулахад Хятадын тал бэлэн байна” гэжээ.

Харин С.Бямбацогт хэлэхдээ, “Монгол Хятадын харилцааг Монголын тал дээд хэмжээнд чухалчилж, хоёр орны хууль хэрэгжилт, хууль зүйн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бэлэн байна” гэжээ.

Хятадын Олон Улсын Радио

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …