Тони Блэйр Монголын засгийн газарт зөвлөхөөр ажиллана

Tony-Blair_998986cМонголын Засгийн газар маргаантай байгаа Оюутолгойн гэрээний асуудлаар “Рио Тинто”-той зөвшилцөхийн тулд Их Британий ерөнхий сайд асан Тони Блэйрийг зөвлөхөөр авсан тухай Business-mongolia.com сайт мэдээллээ.

Тони Блэйр манай засгийн газарт дан ганц Оюутолгойн асуудал бус эдийн засгийн өөр олон асуудалд зөвлөхөөр ажлах юм байна. Мөн тэрээр Засгийн газар Оюутолгой төсөл болон гадаадын шууд хөрөнгө оруулалтын асуудлаар хэлэлцэх ажлын хэсгийн даргаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэнтэй нягт холбоотой ажиллах гэнэ.

Тони Блэйрийн зөвлөх багийнхан  өнгөрсөн жилүүдэд Казакстаны засгийн газарт зөвлөхөөр амжилттай ажиллаж байжээ. Харин энэ жилээс эхлэн тус сайтад бичсэн ёсоор манай улсад ажиллах юм байна.

Business-mongolia.com сайтад бичсэнээр өнгөрсөн гуравдугаар сард Тони Блэйр Улаанбаатар хотод хоёр хоног саатахдаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай уулзах үеэрээ зөвлөхөөр ажилллах саналыг хүлээн авсан бололтой. Мөн Монголын засгийн газар энэ удаагийн Тони блэйрийн айлчлалыг ихэд нууцалж байгаа талаар эх сурвалж мэдээлсэн гэжээ.

Г.Сонор

Ugluu-logo1

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …