Францын түүхэнд анх удаа багш мэргэжилтэй эмэгтэй тэргүүн хатагтай болжээ

Францын түүхэнд багш мэргэжилтэй эмэгтэй хамгийн анхны удаа тэргүүн хатагтай болжээ. Тус улсын ерөнхийлөгчийн сонгуулийн сүүлчийн шатны санал асуулгаар Эммануэль Макрон ерөнхийлөгч болсон. Түүний гэргий Брижит Тронье  өдгөө 64 настай ахлах сургуулийн уран зохиолын багш мэргэжилтэй нэгэн юм. Харин Э.Макрон эхнэрээсээ 25 насаар дүү буюу 39 настай хамгийн залуу ерөнхийлөгч юм.

Тэдний гэр бүл болсон түүхээс сонирхуулахад одоогийн ерөнхийлөгч Э.Макрон 15 насандаа ахлах сургуулийн багшдаа дурласнаас үүдэлтэй. Тэрээр эхнэрийгээ анх харсан мөчөөс эхлэн гүн гүнзгий дурлаж хайраа илчилж байжээ. Гэвч тухайн үед түүний эхнэр гурван хүүхэдтэй 42  настай ахлах сургуулийн багш байсан гэдэг.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …