Хөрсний гулсалтын асуудлаар 45 хүн шийтгэгдлээ

 

БНХАУ-ын Шеньчжень хотод болсон хөрсний гулсалтын улмаас 73 хүн амь үрэгдсэнтэй холбогдуулан өнгөрөгч баасан гарагт шүүх хурал болж, 45 хүн шийтгэгдсэн байна.

Шүүхээс мэдээлснээр, хөрсний гулсалтын улмаас 33 байшин барилга нурж, 127 сая ам.долларын хохирол учирсан бөгөөд энэ бүхэн нь ажлын чанаргүй гүйцэтгэл, удирдлагын муу зохион байгуулалт, авлига, ажилдаа хайнга хандаж байсантай холбоотой гэнэ.

Хувийн хэвшлийн 26 ажилтан төрийн албан хаагчдад авлига өгсөн асуудлаар шийтгэгдсэн бол төрийн 19 албан хаагч хахууль авсан, эрх мэдлээ хэтрүүлсэн, албан үүрэгтээ хайнга хандсан гэж буруутгагдан шийтгэгдсэн байна.

Тухайлбал, тэднээс Шеньчжень хотын Хот төлөвлөлтийн газрын дарга Мэнг Шинхан-г хахууль авсан, эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэн 20 жилийн хорих ялаар, мөн 8 сая юаний мөнгөн торгуулиар шийтгэжээ.

 


Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …