Шар визагаар зорчуулаагүй автобуснуудыг нийтийн тээврийн газар мэдэгдэнэ

 36a61512fe1d9a20d629c8ecd058c95c_x3МОХ-нд өчигдөр өглөөнөөс  эхлэн оюутны виза карттай холбоотой маш олон гомдол санал ирсэн ба оюутнуудыг автобусны кодуктрууд “визаны чинь хугацаа дуусан байна” гэдэг шалтгаанаар нийтийн тээврээр  зорчуулахгүй байсан байна. Үүнтэй холбогдуулан МОХ-оос өнөөдөр хэвлэлийн бага хурал хийсэн юм.

МОХ-ын дэд ерөнхийлөгч Д.Батчулуун мэдэгдэхдээ, хугацаа нь дууссан ч гэсэн түрүү жилийн хүчинтэй наалттай бол 10-р сарын 1 хүртэл оюутнууд автобусаар зорчиж болно гэсэн юм. Харин оюутны шинэчлэгдсэн цэнхэр карт одоогоор хэвлэгдэж байгаа юм байна.

Хэрвээ хуучин виза картаар зорчуулаагүй тохиолдолд тухайн автобусны гражын дугаар, цаг чиглэлийг тэмдэглэн авч Нийслэлийн нийтийн  тээврийн газрын санал гомдлын 326352,  322176 гэсэн утсаар мэдэгдэх хэрэгтэй гэсэн юм.

О.Рана

Ugluu logo

Санал болгох мэдээ

Өмнөд Солонгосын хэрэглэгчид тансаг зэрэглэлийн барааг алт шиг үнэ цэнэтэй гэж үзэх болжээ

Францын тансаг зэрэглэлийн Chanel брэнд шинэ оны эхний сараас л Өмнөд Солонгосын гол бүтээгдэхүүний үнийг …