Монгол залуугийн хүчингийн хэргийг Австралийн шүүх хэлэлцэж байна

Австралийн Күинсленд мужийн Алтан эрэг /Gold Coast/ хотод Монгол залуу хүчингийн хэрэг үйлджээ. Хэргийг одоо шүүхээр хэлэлцэж байгаа бөгөөд Монгол залууг Австралид аялахаар очсон Британийн жуулчин эмэгтэйг хүчиндсэн хэрэгт буруутгаж байгаа юм байна. Энэ хэрэг өнгөрөгч 2016 оны нэгдүгээр сард Алтан эрэг хотын “Surfers Paradise” амралтын газрын “Islander Hotel”-д гарсан ба Монгол залууг Австралийг орхин гарах гэж байхад нь тус улсын цагдаа нар саатуулсан байна.

Үүний дараа Монгол залуу батлан даалтаар суллагдахаар хэд хэдэн удаа оролдсон боловч түүнийг зугтаж магадгүй хэмээн суллаагүй байна. Хэргийг сануулахад, 2016 оны нэгдүгээр сарын 15-ны орой “Surfers Paradise” амралтын газарт Британийн жуулчин залуухан эмэгтэйг Монгол залуу дагаж, улмаар түүнтэй танилцсан байна. Хохирогч эмэгтэй шүүх дээр хэлсэн мэдүүлэгтээ түүнийг хүчиндсэн Монгол эрэгтэй согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн байсан гэжээ. Мөн түүнд Монгол эрэгтэй хар тамхи /метилендиоксиметамфетамин/ өгсөн гэжээ.

Ингээд хэсэг хугацааны дараа зочид буудлын өрөөнд сэрэхэд түүнийг Монгол эр хүчирхийлж байсан аж. Тэр даруй буюу шөнийн 03:00 цагийн үед Британийн жуулчин эмэгтэй цагдаа дуудаж, цагдаа нарт ухаан нь балартсан байсан гэдгээ хэлсэн байна. Тэгвэл энэ хэргээс жил гаруйн дараа Монгол залууг Сиднейн Олон улсын нисэх буудлаас Сингапур уруу нисэх гэж байхад нь цагдаа нар баривчилсан байна. Яг одоогийн байдлаар Монгол залуугийн хүчингийн хэргийг хэлэлцэж буй шүүх хурал үд дунд хүртэл хойшлоод байгаа бөгөөд тэр хүртэл Монгол залууг Цагаачдын хорих байр уруу илгээсэн байна.

 

Нинж


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …