Гадаадад аялахдаа баримтлах зарчмын талаар мэдээлэл өгнө

Зураг

 

БОАЖЯ, Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтран “Улаанбаатар-2017” Үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэнг ирэх сарын 03-04-нд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

Гурав дахь жилдээ болж буй уг үзэсгэлэн нь иргэдэд Монголын болон гадаад орнуудын үзэсгэлэнт газруудын талаар нэгдсэн мэдээлэл олгох зорилготой юм. Үзэсгэлэнгийн үеэр гадаадад аялах боломжууд, аялахдаа баримтлах зарчим, маршрут зэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм.

Үзэсгэлэнд гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, мэргэжлийн холбоод, аймаг орон нутгын аялал жуулчлалын газар, тусгай хамгаалалттай газар, аялал жуулчлалын компани, нислэгийн компани, олон улсын билет борлуулалтын төв зэрэг аж ахуйн нэгжүүд оролцох аж.

 

Санал болгох мэдээ

Туршлагатай сайд нараа улируулан ажиллуулах нь Ерөнхий сайд Н.Учралд “түшиг“ болно

Ням-Осорын Учрал шинэ Засгийн газраа бүрдүүлэх чухал үедээ нэг зүйлийг онцлон хэлсэн нь анхаарал татаж …