Өмгөөлөгч Г.Батбаярыг өмөөрөв

Өнөөдөр “Монгол Ньюс” мэдээллийн төвд “Шударга үнэний төлөө ард иргэдийн дуу хоолой болсон өмгөөлөгч, шүүгч, сэтгүүлчдээ өмгөөлж хүний эрх, эрх чөлөөний тухай ард түмний дуу хоолой сэдвээр иргэд, төрийн бус байгууллагууд нэгдэж мэдээлэл хийнэ” гэсэн нэртэй хэвлэлийн хурал болов. Хэдийгээр хэвлэлийн хурал өмгөөлөгч, шүүгч, сэтгүүлчдийг өмгөөлж иргэд, ТББ-ууд мэдээлэл хийнэ гэж ойлгогдсон ч энэ бага хурал бүхэлдээ өмгөөлөгч Г.Батбаяр гэдэг хүнийг өмгөөлсөн мэдэгдлүүдээр өндөрлөсөн юм.

Тиймээс энэ хэвлэлийн хурлыг анхнаасаа захиалгатай байжээ гэх дүгнэхэд хүргэсэн юм. Ерөөсөө манайд нэг хүнийг тахин шүтэх үзэл манайд ингэтлээ өндөр хөгжив үү аль эсвэл захиалгатай хэвлэлийн хурал ингэтлээ газар авав уу, хэвлэлийн хурал хийгсэд хурц хурц мэдэгдлүүдийг ар араас нь хийж, өмгөөлөгч Г.Батбаяр гэдэг хүний төлөө “алалцана”, түүний төлөө хоолойгоо ч хэрчихэд бэлэн байна гэдгээ илэрхийлэв.

Хэвлэлийн хурал хийгсэд Монголын төр, шүүх, цагдаа, өмгөөлөгч, сэтгүүлчид гээд бүгдийг нь загнаж, зандрах мөртлөө гагцхүү өмгөөлөгч Г.Батбаяр гэдэг хүнийг л магтах аж. Мөн шударга үнэний төлөө гагцхүү Г.Батбаяр гэдэг хүн л зүтгэж байгаа гэнэ. Түүн шиг сайн өмгөөлөгч Монголд байхгүй гэх бөгөөд Монгол Улсын хамгийн шилдэг өмгөөлөгч гэнэ. Түүнчлэн Ноён уулын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа гэх мэдэгдлүүдийг өмгөөлөгч Г.Батбаярыг “өмгөөлөгчид” хийсэн юм. Тэгвэл Хууль зүйн сайдтай нэр холбогдсон Сарангэрэл охины хэрэг, сайд Р.Бурмааг гүтгэсэн хэрэг, дуучин Амраагийн хэрэг гээд олон нийтийн дунд ил байдаг хэргүүдээрээ өөрийнхөө ур чадварыг тодорхойлсон, басхүү ямар хүн бэ гэдгээ нийгэмд таниулсан өмгөөлөгч Г.Батбаярын талаар сайнаасаа илүү саар мэдээлэл явж байгааг дурдах нь илүүц биз.

Мань хүн ойр тойрныхноосоо аль хэдийнэ “Тэрбумтан өмгөөлөгч” гэдэг айхтар цол хүртчихээд байгаа. Гэсэн хэдий ч өдгөө Г.Батбаяр гэдэг хүн хөгжлийн бэрхшээлтэй, төлбөрийн чадваргүй, ямар ч гэм зэмгүй, болсон явдлыг үнэнээр нь хэлдэг, цагаахан цаас шиг олон зуун сурагч хүүхдүүдийн эсрэг ажиллаж, тэдний багш нарыг өмгөөлж байна. Уг нь багш нарт нууж хаах юм байхгүй, сурагчидтай буруу зөрүү харьцаагүй бол шалгуулдаг газарт нь шалгуулаад л болоо баймаар.

Хүүхдүүд ч гэсэн гаднын ямар нэгэн дарамт шахалтгүйгээр өөрсдийнх нь эрхийг хамгаалах хүмүүст үнэн бодит байдлыг хэлэг л дээ. Гэвч багш нар тэгсэнгүй, өмгөөлөгч авч цаашлаад өмгөөлөгчөөрөө дамжуулан сурагч хүүхдүүдийг загнасан, зандарсан, айлгасан, нөлөөлөхийг оролдсон үйлдлүүд гаргасан хэмээн нийгмээрээ бухимдаж, 29-р сургуулийн сурагч хүүхдүүдийн эрхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэсэн. Тэгвэл өмгөөлөгч Г.Батбаярын эсрэг дуугарсан, түүний үйл ажиллагааг шүүмжилсэн,  хүүхдийн эрх ашгийн төлөө дуу хоолойгоо хүргэсэн сэтгүүлчид рүү хэвлэлийн хуралд оролцогчид нэр цохон дайрч, тэднийг мөнгө төгрөг авсан, худалдагдсан, цаана нь төрийн томчууд байгаа гэх зэргээр мэдэгдэв.

Эцэст нь дүгнээд хэлэхэд энэхүү хэвлэлийн хурлын цаад зорилго нь  Ноён уулын асуудалд өмгөөлөгчөөр ажиллаж өмгөөлөгч Г.Батбаярыг ямар ч үнээр хамаагүй өмөөрөхийн төлөө байсан гэж хэлж болохоор байлаа.

Нинж

 

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …