Өмнөд Солонгос дахь АНУ-ын цэргийн баазаас өнгөрсөн жил HUMVEE маркийн гурван хуягт машин хулгайлагдсан хэрэг гарсан. Тэгвэл энэ хэрэгт сэжиглэгдсэн нэр бүхий 7 хүн дээрх цэргийн зориулалттай тээврийн хэрэгслүүдээ нэг бүрийг нь 18000-27000 ам.доллараар Монгол Улсын иргэдэд зарахаар төлөвлөж байсан тухай мэдээлэл Казахстаны хэвлэлд дурдагджээ.
БНСУ-д АНУ-ын хоёр бааз байдаг бөгөөд хоёулаа нэлээд томд тооцогддог бааз юм. Харин тэрхүү хоёр агаарын бааз буюу Кунсан агаарын бааз болон Осан агаарын баазаас дээрх хуягт машинууд хулгайлагдсан эсэх талаар мэдээлэл байхгүй байна.
Ямартай ч, БНСУ дахь АНУ-ын баазаас хуягт машинууд хулгайлагдсан гэсэн юм. Мөн хуягт машинууд хулгайлагчид дээрх хоёр баазад ажилладаг эсэх талаар мэдээлэл байхгүй байна.
Гэхдээ тэд цэргийн хүмүүс юм байна. HUMVEE /High Mobility Multipurpose Wheeled Vehicle/ нь туулах чадвар өндөртэй, олон үйлдэлтэй, дугуйт хуягт машин бөгөөд зах зээлийн үнэ нь 35700-62500 ам.доллар байдаг аж.
Харин гурван ийм тээврийн хэрэгсэл хулгайлсан хүмүүс нэгийг нь орон нутгийн кино студид 9800 ам.доллараар зарж, үлдсэн хоёрыг нь Монголчуудад 18000-27000 ам.доллараар худалдахаар төлөвлөсөн байсан аж.
Төгс