Магнитскийн илчилсэн мөнгө угаахтай холбоотой хэрэг шийдвэрлэгджээ

 

Оросын хуульч Сергей Магнитскийн илчилсэн мөнгө угаахтай холбоотой хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж, Кипр улсад бүртгэлтэй “Первезон Холдинг” компани АНУ-ын Сангийн яаманд 5,896,333 ам.доллар төлөхөөр болсон байна.

ОХУ-ын бизнес эрхлэгч Денис Кацыв-ын эзэмшдэг “Первезон холдинг” компани нь тус улсын төрийн албан хаагчдын оролцоотой татварын залилангийн гэмт хэрэг үйлдэж, 230 сая ам.доллар угаасан байж болзошгүй хэргээр АНУ-ын Нью Йорк хотод шалгагдсан ажээ.

Төрийн өндөр албан тушаалтны оролцоотой залилангийн хэргийг Оросын хуульч Сергей Магнитский 2008 онд илчилсэн боловч тэрбээр баривчлагдан, шоронд жил гаруй хоригдож байгаад сэжиг бүхий байдлаар нас баржээ.

АНУ-ын санхүүгийн тогтолцоог мөнгө угааж, ашиг олох явдалд ашиглахыг Америк ч, Орост ч, хаана ч тэвчихгүй гэж АНУ-ын Ерөнхий прокурорын үүргийг түр орлон гүйцэтгэгч Жүм Ким хэлжээ.

Ийнхүү 3 жилийн хугацаанд үргэлжилсэн эрүүгийн хэрэг дуусгавар болж, хэрэгт холбогдогч нар хариуцлага хүлээхгүй өнгөрч байгаа юм байна.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …