Р.Дутерте: Хятад Улс Филиппинтэй дайтна гэж Си Зиньпин сүрдүүлсэн

Зураг

Филиппин улсын Ерөнхийлөгч Родриго Дутерте баасан гарагт ярихдаа “хэрвээ Филиппин улс Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай бүс нутагт өрөмдлөг хийж эхлэх юм бол Хятад улс Филиппинтэй дайтна гэж Хятадын удирдагч Си Зиньпин заналхийлсэн” гэжээ.

Бээжинд тав хоногийн өмнө болсон хоёр улсын удирдагчдын уулзалтын үеэр өгсөн энэ анхааруулга нь нөхөрсөг хэрнээ эрс шийдэмгий шинжтэй байсан гэж Дутерте нэмж хэлсэн байна.

Филиппиний Ерөнхийлөгч цааш нь хэлэхдээ “маргаантай байгаа Спратли бүлэг арлууд Филиппиний мэдэлд байх ёстой гэсэн Гаагийн олон улсын арбитрын шүүхийн шийдвэрийг манай улс хэрэгжүүлнэ, тэнд нефть олборлох болно” гэжээ. Харин Хятад улс шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч, дээрх газрыг өөрийн харьяаных гэж үзэж байгаа юм.

Дутертегийн ярьснаар, Си Зиньпин түүнд хандан “Бид бол найзууд. Бид нар та нартай муудалцахыг хүсэхгүй байна. Өнөөгийн нөхөрсөг харилцааг үргэлжлүүлэхийг хүсдэг. Гэхдээ та нар хүчлэн зөрүүдлэх аваас бид дайныг эхлүүлнэ” гэж хэлсэн ажээ.

Montsame.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …