The Verkhovna Rada of Ukraine of the eighth convocation opens its first session on November 27.

Олон улсын валютын сан авлигын эсрэг байгууллагын чиг үүргийг хязгаарлахгүй байхыг сануулжээ

Украины парламент Авлигын эсрэг байгууллагын чиг үүргийг өөрчлөх асуудлаар хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан Олон улсын валютын сангаас Украины  Ерөнхий сайд Владимир Гройманд сануулга хүргүүлсэн байна.

Украины авилгын эсрэг байгууллагын чиг үүргийн нэмэлт өөрчлөлтөөр Авлигын хэрэгт холбогдсон өндөр албан тушаалтнуудтай холбоотой хэргийн асуудлаар өөр байгууллага шийдвэр гаргасан бол Авлигын эсрэг байгууллага мөрдөн шалгах эрхгүй болох аж.

“Энэ хуулийн төслийг баталвал авлигын эсрэг тэмцэлд саад учирна” гэж Украин дахь Олон улсын валютын сангийн ажлын хэсгийн ахлагч Рона ван Родена хэлжээ.

Түүнчлэн, Олон улсын байгууллага нь Украин улстай байгуулсан санамж бичгийнхээ хүрээнд Авлигын эсрэг байгууллагын чагнаж, тагнах эрхийг хуулиар зөвшөөрнө гэж найдаж байгаа юм байна.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …