Авлигын хэрэгт холбогдон шалгагдсан АНУ-ын тэнгсийн цэргийн адмирал Роберт Гилбод тус улсын Калифорни мужийн шүүх 18 сарын хорих ял оноосон байна.
Роберт Гилбогийн хувьд, тэрбээр АНУ-ын тэнгисийн цэргийн ар тал, хангалтын албанд өндөр албан тушаал хашиж байсан бөгөөд өнгөрсөн оны 6-р сард прокурорын газартай тохиролцоо хийж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж, худал мэдээлэл өгч байснаа хүлээн зөвшөөрчээ.
Уг хэрэг нь Сингапур улсын усан завины засвар, үйлчилгээ үзүүлдэг “Glen defence marine asia” компанийн “Тарган ирвэс” гэх хочтой Леонард Фрэнсис гэгчтэй мөн холбоотой гэнэ. Тухайлбал, тэрээр 2013 онд АНУ-ын тэнгисийн цэргийн завь ямар чиглэлд зорчиж байгааг танил нөхдөөрөө дамжуулан олж мэдээд, адмиралуудтай тохиролцож, тэднийг өөрийнхөө усан завины өртөөнд авчруулсан байна. Ийнхүү хариуд нь тэр хахууль өгч, аялал зохион байгуулж өгчээ.
2013 онд АНУ-ын тусгай алба “Тарган ирвэс” хочит тэр эрийг залилангийн хэргээр саатуулан, тэнгсийн цэргийн алба хаагчдын хамт баривчилжээ.
Вашингтон пост сонинд, 2015 онд АНУ-ын Нэгдсэн штабын Тэнгисийн цэргийн командлалын дарга, 30 адмирал хэрэгт холбогдон шалгагдаж байгаа талаар мэдээлж байсан байна.