Данийн цагдаагийн газраас Чуй Сүн Шилийн охин Жонг Ю Раг нэг сарын дотор БНСУ-д хүлээлгэн өгөхөөр болжээ

download (1).jpg

 

   Өмнөд Солонгос Eлсын экс _рөнхийлөгч Пак Гын Хетэй хамт авлигын хэрэгт шалгагдаж буй бизнес эрхлэгч Чуй Сүн Шилийн охин Жонг Ю Ра эдүгээ Дани Улсад түр саатуулагдаад байгаа билээ.

    Тэгвэл Дани Улсын Цагдаагийн газраас Жонг Ю Раг өнөөдрөөс эхлэн нэг сарын дотор эх оронд нь хүлээлгэж өгөх болсон тухайгаа албан ёсор мэдээлжээ.

    Түүний нэр дээр Солонгос болон Герман улсад их хэмжээний эд хөрөнгө бүртгэгдсэн бөгөөд тэрээр тэдгээр хөрөнгөний эх үүсвэрийг тайлагнах ёстой юм байна.

    Жонг Ю Ра нь 2017 оны 1-р сарын 1-нд оршин суух визний хугацаа хэтрүүлсэн хэргээр Дани Улсын цагаачлалын албанд саатуулагдсан ба тэрээр Өмнөд Солонгос Улсын Цагдаагийн газраас эх орондоо очихыг шаардсан шаардлагаас хоёр удаа татгалзаж байжээ.

    Харин энэ удаа эх орондоо албадан буцаагдах ба түүнийг Инчон хотын нисэх онгоцны буудлаас шууд саатуулж, Сөүл хотын түр хорих байранд аваачих юм байна.

Mglradio.com

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …