Монгол Улсын харъяа усан онгоц далайн дээрэмчдээс зугатааж чаджээ

21370_19328_3329.jpg

    Өмнөд Солонгос улсын хоёр иргэн бүхий Монгол Улсын харъяа загас агнуурын “Сохён 389” нэртэй усан онгоц, далайн дээрэмчдэд барьцаалагдсан байж болзошгүй байсан юм.

    Усан онгоцны ахмад “Манай онгоцыг Сомалийн далайн дээрэмчид байж болзошгүй нэг жижиг онгоц байнга дагаж байна” гэсэн мэдээг хэд хэдэн удаа өгсний дараа холбоо тасарсан бөгөөд эдүгээ усан онгоцтой холбоо тогтоожээ.

    Тус улсын Ёнхап агентлагийн мэдээлэлснээр, Монгол улсын далбаа бүхий усан онгоц нь Сомали улсын далайн дээрэмчдээс зугатааж чадсан ба холбоо барих хэрэгсэл нь гэнэт эвдэрсний улмаас холбоо тасарсан аж.

    Өмнөд Солонгос Улсын Ерөнхийлөгч Мүн Че Ин өөрийн орны иргэд бүхий “Сохён 389” усан онгоцыг аврах ажиллагаанд оролцуулахаар Энэтхэгийн далайд ажилаж байгаа цэргийн усан онгоцыг илгээх үүрэг өгсөн байна.

    Харин хэдхэн минутийн өмнө “Сохён 389” усан онгоцны ахмадтай холбоо барьсан ба эдүгээ тэд аюулгүй байдалд байгаа гэдгээ хэлсэн ажээ.

Эх сурвалж: Mglradio.com

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …