ШӨХТГ-аас Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатар өчигдөр телевизээр таксины үнийн нэмэх гэж байгаад болисонтой холбогдуулан өгсөн ярилцлагандаа “Гадаадын улс орнуудад такси бол дээд зиндааныхний хэрэглээ байдаг юм, таксины үнэ тариф манайд хямд байна” гэж хэлсэн юм. Түүний хэлсэн энэ үгнээс үзэхэд Монголчууд дээд зиндааныхний унадаг унааг унаад тансаглаад байсан болохоор ШӨХТГ-ынхан баячуудад зориулан таксины үнийг нэмэх гэж байсан байсан болж таарлаа.
Хэрвээ такси 1000 болчихвол мэдээж мөнгөтэй хүн л таксинд сууна. Хоногийн хоолоо яая гэж байгаа ард түмэн автобус тролебусандаа л жихцэлдээд л явна. Энэ чинь “ядуучууд нь нийтийн унаадаа жихцэлд, баячууд нь таксигаараа явая. Ард түмэн минь та нар тансаглаж боллоо” гэсэн шууд утгатай байсан юм.
“Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газар” гэж айхтар сүртэй нэртэй байгууллага эцсийн эцэст хэний төлөө үйл ажиллагаа эрхэлдэг нь мэдээж байгаа биз. Ард түмний төлөө ажиллана гэж хэлчихээд эцсийн эцэст ард түмнээ баян хоосноор нь ялгаж унах унааг нь хүртэл зааж өгч байна. Гэтэл иргэд маань ажил төрөлдөө яарч такси барина, зарим нь ниитийн тээврийн унаа зогссон үед, хааяадаа унаагүй үед аргагүйн эрхэнд хоёр гурваараа нийлж ч такси барьдаг. Гэтэл ажил төрлөө амжуулах гэж такси барьсан иргэд маань дээдсийн унаагаар тансаглаад байгаа болж таарч байна.
Тэдний таксины үнийг нэмэх гэсэн явуургүй арга ард түмний тэмцэл дургүйцлийн хүчээр намдсан ч цаанаа агуулсан далд бодлого нь дэндүү гутамшигтай байна.
Эцсийн эцэст автобусаар зорчдог үнэ, үнэтэй байна гэдгийг хэнч ярихгүй байж таксины үнийг яагаад яриад байна аа. Тэгэж их баян ядуугаар нь ялгах гээд байгаа бол Автобусны үнийг зуун төгрөг болгочихоод, таксигаа 1000 болгож болно шдээ. Амьдрал хэцүү, ард иргэд туйлдаж байхад, эрхтэн дархтнууд унах унааг нь хүртэл хязгаарлаад такси бол дээд зиндааныхний хэрэглээ гээд яриж явна. Удахгүй манай хуулинд ядуу ардууд таксинд суух хориотой гэдэг хууль ч гарч магадгүй юм шиг байна.
Нийгмийг тэгтлээ ангилах гээд байгаа ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатарт энэ цол гуншин нь дэндүү хүндэдмээр санагдаж байна.
Та хэрэгчдийг хамгаалах гээд байна уу? Олигархуудынхаа эрх ашгийг хамгаалаад байна уу?
Дээрээ ялзарсан төрийн хийж байгаа ажил, гаргаж байгаа шийвэрүүд бүгд өөрсдийнх эрх ашгийн төлөө байна бид шударга байдлыг бий болгоно”. Гэчихээд өчигдөр тийм зүйл яриад байсан Ч.Батбаатар дарга болоод ШӨХТГ ард түмний төлөө юу ч хийхгүй гэдэг нь тодорхой боллоо.
Иргэдийнхээ төлөө гэж гарч ирсэн ч энэ эрхтэн дархтангууд дунд ард түмнийг хамгаалах хэн ч байхгүй юм байна. Тэд зөвхөн өөрсдийн хувийн эрх ашигт нийцүүлж бүгдийг хуульчилж баталдаг.
Ядарсан ардаа гадуурхдаг ШӨХТГ байснаас, байгаагүй нь дээр биз.
Монголчууд минь бид чинь такси бариад дэндүү тансаг байгаа юм байна шүү…