Беларусь улс руу 30 хоногийн дараа визгүй зорчиж эхэлнэ

a51ce71b4219a92fbigБүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхий сайд М.В.Мясниковичийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд “Визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээр”-т Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн орлогч сайд В.Рыбаков нар 2013 оны 9 дүгээр сарын 4-нд гарын үсэг ззурсан юм.

Ингэснээр энгийн паспорттай иргэд харилцан зорчиход албан ёсны урилга авах шаардлагагүй болж байгаа бөгөөд бүх төрлийн паспорт эзэмшигчид нэг жилийн хугацаанд 90 хүртэлх хоног харилцан визгүй зорчих юм. Энэхүү хэлэлцээр нь дотоодын хууль тогтоомжийн дагуу хүчин төгөлдөр болсон тухай талууд  дипломат шугамаар харилцан мэдэгдэл хүргүүлснээс хойш 30 хоногийн дараа хүчин төгөлдөр болно.

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …