Литва Улс Оростой залгаа хилийнхээ дагуу хашлага барьж эхэллээ

Зураг

Литва улс Оростой залгаа хилийнхээ дагуу хашлага барьж эхэллээ.

Манай улс Оростой залгаа хилийн дагуу 44.6 км урт хашлага барьж эхэллээ гэж Литва улсын Хил хамгаалах газар өнөөдөр мэдэгдэв.

Тус газраас гаргасан мэдэгдэлд “Оростой залгаа хилийн дагуу өнөөдрөөс хамгаалалтын хашлага барьж эхэллээ. Энэ оны эцэс гэхэд 44.6 км урт хашлагыг барьж дуусгана” гэжээ.

Хашлага барих  зардал нь 1.5 сая доллар аж. Энэ мөнгийг Литва улсын төсвөөс гаргаж байгаа гэнэ.

Тус улсын хил хамгаалах газар өнгөрсөн сард мэдэгдэхдээ “Оростой залгаа хилийн дагуу 2 м-ийн өндөртэй бат бөх төмөр хашлага барина. Хашлагыг тусгай төхөөрөмжүүдээр тоноглоно” гэж байсан юм.

Хашлагыг энэ оны 12 дугаар сарын 20 гэхэд барьж дуусгах ажээ.

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …