Азербайжан улс авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрөө батална

Азербайжан улс авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрөө 2017 онд багтаан батлах юм байна. Уг асуудал нь тус улсын Ерөнхийлөгчийн баталсан ажлын төлөвлөгөөнд багтсан бөгөөд түүнийг батласнаар улс орны бизнесийн орчинд таатай нөлөөлнө гэж үзэж байгаа юм байна.

Цаашид Азебайжан улс “Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Гадаад орны төрийн алба хаагчдад хахууль өгөхтэй тэмцэх тухай” конвенцид нэгдэн орохоор төлөвлөж байгаа ажээ.

Мөн авлигын эсрэг идэвхтэй тэмцэл явуулахын тулд худалдан авах ажиллагааны нэгдсэн тогтолцоог бий болгож, төрийн бүх байгууллагуудаар мөрдүүлэх юм байна.

en.trend.az

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …