Д.Тэрбишдагва тэргүүтэй МАН-ынхан Н.Энхбаярыг эргэхээр явна

1_1378344492 Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал тааруугаас БНСУ-д эмчилгээ хийлгэж байгаа. Түүнд эмч нар “эсийн алдагдал” гэсэн онош тавьсан тул хоёр ч удаа мэс засалд орсон байна. Мэс засалд орсон ч биеийн байдал нь дээрдээгүйгээс намынх нь гишүүд БНСУ-д очиж эргэхээр болжээ.

Н.Энхбаярын биеийн байдалд анхаарал хандуулахаар УИХ-ын дэд дарга Л.Цог, Шадар сайд, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба тэргүүтэй хүмүүс явах юм байна. Энэ талаар МАХН-ын гишүүд болох УИХ-ын гишүүн Ц.Цолмон, О.Баасанхүү, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат нараас тодруулах гэсэн ч “Мэдээлэлгүй байна” гэдэг хариултыг өглөө.

Намынхаа даргыг эргэхээр Засгийн газарт ажиллаж буй сайдуудаас явна гэсэн мэдээлэл байна. Тодруулбал Эрүүл мэндийн сайд Н.Удвал,  Байгаль орчин ногоон хөгжлийн дэд сайд, Н.Энхбаярын туслахаар ажиллаж байсан Б.Тулга нар явах бололтой. МАХН-ынхан өнөөдрөөс БНСУ-ыг зорих ба энэ сарын 9-нд эх орондоо ирэх юм байна. Н.Энхбаярын биеийн байдлын талаар түүний эхнэр О.Цолмонгоос утсаар тодруулахад “Мэдээлэл өгөхгүй” гэв.

Т.Амартүвшин ugluu.mn

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг 2026 оны төсвийн төсөлтэй хамт УИХ-д өргөн мэдүүлсэн

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль …