БНХАУ-ын төрийн алба хаагчид ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд тодорхой хязгаарлалт үйлчилж магадгүй

 

Хятадын Засгийн газраас батлагдсан шинэхэн бодлогын баримт бичигт төрийн албанаас чөлөөлөгдсөн хүмүүс гурван жилийн хугацаанд төрийн хяналтан дор байхаар тусгагджээ.

Тухайлбал, тэд ажил эрхлэлтийн цаашдын төлөвлөгөөгөө танилцуулж, ажлын шугамаар холбогдож байсан хуучин байгууллага, компаниудад ажиллахгүй байх тухай зааварчилгааг өнгөрсөн баасан гарагт БНХАУ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бусад төрийн байгууллага, намын эрх бүхий нэгжтэй хамтран баталжээ. Уг зохицуулалт нь төрийн гүйцэтгэх түвшний алба хаагчдад 2 жил, удирдах түвшний алба хаагчдад 3 жилийн хугацаанд тус тус үйлчлэх ажээ.

Тус улсад иймэрхүү төрлийн зөрчил түгээмэл гардаг байна. Жишээ нь, Нанжин хотын дүүргийн засаг даргын орлогчоор ажиллаж байсан Лю Юнгуй өөрийн ажлын танилын хүрээгээ ашиглан үл хөдлөх хөрөнгийн компани байгуулж, багагүй хэмжээний хөрөнгө хураажээ. Гэвч түүнийг хууль бусаар газар зарсан хэргээр 4 жил 5 сарын хорих ял шийтгэсэн байна.

БНХАУ-ын хувьд төрийн албанд ажиллах хүмүүсийн сонирхол 2014 онд хамгийн өндөр байсан байна. Харин 2016 онд 930,000 хүн 27,800 ажлын байрны төлөө өрсөлджээ. 2015 оны байдлаар БНХАУ төрийн 7,17 сая албан хаагчтай байсан байна.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …