Киргизийн сөрөг хүчний тэргүүнийг шүүх хурал эхэлжээ

 

Оросын нэгэн бизнес эрхэлэгчид “Киргиз мобайл” операторыг худалдан авахад тусалж, 1 сая ам.долларын хахууль авсан гэх Киргизийн сөрөг хүчний намын тэргүүн Омурбек Текебаев, Онцгой байдлын сайд асан хүн хоёрын шүүх хурал өнгөрсөн даваа гарагт болсон байна.

Улсын яллагч тал тэднийг 2010 онд Леонид Маевский гэх Оросын бизнес эрхлэгчээс хахууль авсанд бууруутгажээ. Мөн тэдний үзэж байгаагаар Онцгой байдлын сайд асан Чотонов хахуульд зуучилж өгсөн гэнэ.

Харин тэдний өмгөөлөгчид хэргийн материалтай танилцах хугацаа хүсч, шүүх хурал хойшлогдсон юм.

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …