Хятадад жолоочгүй анхны метрог туршив

Дотоодын компьютерын удирдлагатай автоматаар явах ”жолоочгүй” анхны метроны шугам болох Бээжингийн Янь Фан шугамын эхний хэсгийн метрог туршин аялуулж, бүх шугамд төлөвлөлт хийж, 2017 оны эцсээр ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Бүтээн байгуулах үүргийг биелүүлсэн Хятадын төмөр зам, цахилгаанжуулах компани танилцуулахдаа, Бээжингийн Янь Фан шугамын метро дээд тал нь цагт 80 км хурдлах ба нийт 4 цуваа вагонтой, дээд тал нь 1262 хүн зорчиж болох юм. Эх сурвалжид тэмдэглэснээр, бүрэн автомат галт тэрэгний давуу тал нь гэвэл тогтмол хурдаар аялж, хөдлөх, хурдлах, зогсох аяллын бүх явцыг компьютероор тогтвортой хянадаг учир зорчигчдын тав тухыг дээд хэмжээнд хангаж чаддаг байна.

Эх сурвалж: Хятадын олон улсын радио

Санал болгох мэдээ

Хятадын хойд нутагт газрын ховор металлын ордуудыг шинээр илрүүлжээ

Хятадын зүүн хойд нутагт газрын ховор элементүүдийн шинэ ордуудыг нээн илрүүлсэн тухай тус улсын эрдэмтэд …