МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй танилцана уу

Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасан үндэслэлийн дагуу хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэг нь Авлигатай тэмцэх газрын цахим мэдээллийн сүлжээнд байршигдах бөгөөд мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу цахим мэдээллийн сүлжээгээр дамжуулан мэдээлэл өгөх журмыг Авлигатай тэмцэх газар батлах хуулийн зохицуулалттай.

Дээрх хуулийг баримтлан тус газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 196 дугаар тушаалаар “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар мэдээлэх, мэдээлэл өгөх журам”-ыг баталсан.

Иймд дээрх хууль журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг  тус газрын http://www.iaac.mn/files/4347ff67-be17-4239-a929-bc5ebe4386c8/Songuulid_ner_devshigch2017_06_14.pdf  цахим хуудсанд байршуулаад байна.

Жич: сайн харагдахгүй байвал та дээрх холбоосоор орж томруулж харах боломжтой

Төгс

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …