Усанд эрлийн ажиллагаа явуулахад зориулагдсан камертай болжээ

Зураг

 

Урин дулааны цагаар  нийслэл хотын иргэд голын эрэг бараада зугаацах  байдал нэмэгддэг. Манай нийслэлийн аврах ангийн бүрэлдэхүүн гол усан дээр ажиллах, эрэн хайх, уснаас аврах ажиллагааны дадлага хийж, байнгын эргүүл гарган ажиллаж байна.

Энэ талаар НОБГ-ын дарга, хурандаа Н.Уламбаяраас тодруулахад, “Бид энэ дээр бүх ашиглагдаж байгаа багаж техник тоног төхөөрөмж хэрэгслээ бэлэн байлгаж байна. Мөн аврагчдаа богино хугацаанд гол усан дээр ажиллаж сургах ажлыг хийж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн аюулгүй байдлыг хангах, гол усанд осолдохоос урьдчилан сэргийлэх, бороо хур орж, үерийн аюул эхлэх энэ байдалд иргэдийн амь нас эрүүл мэнд, эд хөрөнгийн хамгаалах захирамж гарсан. Энэ захирамж дагуу манай бие бүрэлдэхүүн энд үүрэг гүйцэтгэхээр ирсэн байна. Энэ жилийн хувьд нийслэлийн аврах анги 105-ын бүрэлдэхүүн БНСУ-ын Сөүл хотын Онцгой байдлын аврах ангийн бүрэлдэхүүнтэй хамтарч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 200 гаруй алба хаагч дадлаганд хамрагдлаа. Өнөөдөр Сөүл хотын аврах ангийн аврагч нар ирж манай сургалттай танилцаж байна. Үүн дээр харилцан туршлага солилцох зэрэг ажлууд хийгдэж байна. Манай улсад сүүлийн жилүүдэд усанд эрэн хайх багаж хэрэгсэл сайжирч байна. Манайх усанд эрэн хайх камертай болсон. Мөн цахилгаан өндөр хүчин чадалтай моторт завьтай болсон. Бидэнд хийлдэг завиар эрэн хайх ажилллагаа хийхэд хүндрэлтэй байдаг. Яагаад гэхээр мод чулуу, хад завийг хагалахаас эхлээд аврагч нарт ч эрсдэлтэй байдаг” гэлээ.

Санал болгох мэдээ

Б.Энх-Амгалан: ҮАБЗ-ийн гишүүд ямар зориулалттай их хэмжээний мөнгө оруулж ирснийг шалгах ёстой

УИХ-ын даргын захирамжаар  УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаар ахлуулсан  ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсэг нь сүүлийн үед нэлээн …