Герман болон АНУ дахь үл хөдлөх хөрөнгөө мэдүүлээгүй гэх үндэслэлээр Кличкогийн эсрэг хэрэг үүсгэжээ

 

Киев хотын дарга Виталий Кличког хөрөнгө, орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн гэх үндэслэлээр Украин улсын Авлигатай тэмцэх товчоо хэрэг үүсгэсэн байна.

Тус товчооны мэдээлснээр түүнийг Эрүүгийн хуулийн хөрөнгө, орлогоо худал мэдүүлэх гэсэн зүйл заалттай холбогдох зөрчил гаргасан гэж үзэн, эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тухайлбал, тэрбээр гэр бүлийн гишүүдийнхээ амьдардаг ХБНГУ-ын Хамбург хот болон АНУ-ын Лос – Анжелес хот дахь орон сууцаа мэдүүлээгүй болохыг сэтгүүлчид мэдээлжээ.

Виталий Кличкогийн хувьд өмнө нь мэргэжлийн боксчин байсан, харин 2014 оны 6-р сараас Украин улсын Киев хотын даргаар ажиллаж байгаа юм байна.

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …