Засгийн газар “Эрдэнэс таван толгой” компанийн хувьцааг худалдаж авна

“Эрдэнэс Тавантолгой”  компанийн хувьцааг төлбөртэйгөөр худалдаж авсан аж ахуйн нэгж, иргэд нэрлэсэн үнээр нь энэ оны есдүгээр сарын 1-нээс өмнө Засгийн газарт буцаан зарах, төлбөрөө эргүүлэн авах боломжтой болсныг Сангийн яамнаас мэдэгджээ.
Уг мэдэгдэлд, “Засгийн газрын 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 154 дүгээр тогтоол батлагдсантай холбогдуулан 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 201 тогтоолын дагуу “Эрдэнэс таван толгой” ХК-ийн хувьцааг төлбөртэйгээр худалдан авсан аж ахуйн нэгж, иргэд энэ оны 9 дүгээр сарын 1-ний дотор Засгийн газарт нэрлэсэн үнээр нь буцаан худалдаж, төлбөрөө эргүүлэн  авах боломжтой болсныг үүгээр мэдэгдэж байна.
“Эрдэнэс таван толгой” ХК-ийн хувьцаа худалдан авсан аж ахуйн нэгж, иргэд хувьцааны төлбөрөө эргүүлэн авах тухай хүсэлтээ дараах баримт бичгийн хамт бүрдүүлэн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд (ҮЦТХТ), хэрэв ҮЦТХТ-д хандах боломжгүй бол өөрт ойрхон Төрийн банкны салбар, нэгжид 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн ажлын цаг дуусахаас өмнө ирүүлнэ үү. Үүнд:
1.Хувьцааг буцаан худалдах хүсэлт (ҮЦТХТ-н баталсан маягтын дагуу);
2. Засгийн газрын 2012 оны 201 дүгээр тогтоолын дагуу “ҮЦТХТ” ХХК-д мөнгө тушаасан баримт эсвэл түүний хуулбар;
3. Аж ахуйн нэгж бол тухайн аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар (Нотариатаар баталгаажуулсан байх);
3.1. Аж ахуйн нэгж татан буугдсан тохиолдолд:
3.1.1 Компанийн дүрэм (Эх хувь эсвэл нотариатаар баталгаажуулсан хуулбар)
3.1.2 Улсын бүртгэлийн газрын тодорхойлолт (татан буугдсан тухай);
3.1.3 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 25.3-д зааснаар татан буугдсан тохиолдолд тухайн аж ахуйн нэгжийг татан буулгасан тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр (эх хувь эсвэл түүнийг баталгаажуулсан хуулбар);
3.1.4 Татан буугдсан аж ахуйн нэгжийн хувьцаа эзэмшигчид төлбөрийг хэрхэн авах талаар харилцан зөвшөөрсөн баримт бичиг (Нотариатаар баталгаажуулсан)
4. Иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар,
5. Тухайн нөхцөл байдлаас хамааран ҮЦТХТ-өөс шаардсан бусад баримт бичиг” гэжээ.

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …