Өмнөд Солонгос улсын Их Хурлын 23 гишүүн өнөөдөр хэвлэлийн хурал хийлгэжээ.
Тэд хэвлэлийн хурлаар “Бидний 23 гишүүн хамтран хэн нэгэн хүний эх орондоо хууль бусаар олж улмаар гадаадын орнуудад гаргаж нуусан бүх хөрөнгийг олж илрүүлэх, хурааж авах, эх оронд нь буцаах тусгай хууль батлуулахаар боллоо. Бид энэхүү хуулийн төслийг бэлтгэх ажлыг эхлүүлсэн, удахгүй Их Хуралд өргөн барих болно. Хэрвээ энэ хууль батлагдвал хамгийн түрүүнд бизнес эрхлэгч Чуй Сүн Шилийн авлигын замаар бий болгож, гадаадад нуусан их хэмжээний эд хөрөнгийг хураах ажлыг хийнэ” гэж мэдэгдсэн байна.
Бизнес эрхлэгч Чуй Сүн Шилийн хэргийг шалгаж байгаа цагдаагийн газрын албан ёсны мэдээллээр тэрээр Герман улсад нилээд их хэмжээний үндсэн хөрөнгө, барилга, хувийн байр худалдаж авчээ.
Мөн Самсунг группээс хандив болгон өгсөн 7 тэрбум 800 сая воныг Германд байгуулсан хувийн компанийн данс руу шилжүүлсэн юм байна.