Экваторын Гвиней улсын ерөнхийлөгчийн хүүг улсын хөрөнгө завшсан хэргээр шүүжээ

Экваторын Гвиней улсын Ерөнхийлөгчийн хүү Теодоро Нигуэма Обианг Мангуэ улсын хөрөнгө болох 112 сая гаруй ам.доллар завшсантай холбоотой хэргийн шүүх хурал өнгөрсөн даваа гарагт Франц улсад эхэлсэн байна.

Уг хэргийн асуудал нь анх 2010 онд төрийн бус хоёр байгууллага, Гадаадад суугаа Конго улсын иргэдийн холбоо Экваторын Гвиней улсын хоёр дахь дэд ерөнхийлөгч Обианг, Габон улс болон Конго улсын төрийн тэргүүн нарыг авлига болон улсын хөрөнгийг завших замаар олсон хөрөнгөөрөө Францад тансаглаж, үнэтэй хөрөнгө худалдан авч байна гэх гомдол гаргаснаар эхэлж байжээ.

Обиангийн хувьд эцгийнхээ Засгийн газарт Хөдөө аж ахуй, мод бэлтгэлийн сайдаар ажиллаж байхдаа жилийн 100,000 ам.долларын цалин авдаг байсан бөгөөд гадаадад 225 сая ам.долларыг зарцуулсан гэх хэрэгт шалгагдаж байгаа ажээ.  Тэрбээр Францад шалгагдаж эхэлсний дараа тус улсын дэд ерөнхийлөгчөөр томилогдсон байна. Францын эрх бүхий байгууллага Обиангийн эзэмшилд байсан тансаг зэрэглэлийн хоёр байшин, үнэтэй автомашин 10 гаруйг болон урлагийн олон цуглуулга зэргийг хураан авчээ.

Хэрэв түүний гэм буруутай нь нотлогдвол түүнд 10 жилийн хорих ял, 50 сая еврогийн торгууль оногдуулж магадгүй юм байна.

Эх сурвалж: https://www.occrp.org/en/daily/6610-son-of-president-of-equatorial-guinea-on-trial-in-paris-for-embezzling

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …