Өдөр ирэх тусам өсөж буй орон гэргүйчүүдийн тоо Лос Анжелес хотын гол асуудлуудын нэг болоод байгаа билээ. Энэхүү асуудлыг шийдэхээр зохион бүтээх болон инженерийн ямар ч туршлагагүй Сан Фернандогийн ахлах сургуулийн сурагчид нарны гэрлээс эрчим хүчээ цэнэглэдэг , эвхээд нуруундаа үүрч болохуйц майхныг зохион бүтээсэн байна.
Энэхүү төслийг анхны санаанаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүх үйл ажиллагааг 12 охидоос бүрдсэн баг бие даан гүйцэтгэсэн аж. Youtube-йн заавар бичлэгүүд болон Google-ийн хайлтаас хайсан зүйлээ сурсан охид нэг жилийн хугацаанд тус майханг оёдол , кодчилол болон 3D хэвлэлүүдийг ашиглан бүтээжээ.
Энэ бүх хичээл зүтгэлийн үр дүнд охид Lemelson-MIT хөтөлбөрийн 10000 долларын тэтгэлгийг хүртэхийн зэрэгцээ энэ сарын 16 нд болсон MIT EurekaFest -ийн үеэр өөрсдийн бүтээлээ олон нийтэд танилцуулсан байна. Бага орлоготой гэр бүлээс гаралтай охидын хувьд бүтээгдэхүүнээ хөгжүүлэх санхүүжилтийг хувиасаа гаргана гэдэг боломжгүй зүйл байсан хэдий ч GoFunMe сайтаар 18000 орчим доллар босгож чадсанаар мөнгөтэй холбоотой асуудлаа шийдэж чаджээ.
Эх сурвалж:Erhvn.mn