Пак Гын Хэ бизнес эрхлэгч Чуй Сүн Шилийн охин Жонг Ю Ратай утсаар олон удаа ярьжээ

 

Өмнөд Солонгос улсын экс Ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн хэргийг шалгаж байгаа цагдаагийн газраас түүнийг авилгалын хэргийн хамсаатан гэгдэж байгаа, бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн охин болох Жонг Ю Ра-тай утсаар олон удаа ярьсан хэмээн мэдэгджээ.

    Тус газрын мэдээлэлсэнээр тэд 2015 оны 6-р сараас эхлэн байнга өөр хоорондоо утсаар ярьж байсан ба нэг сарын дараа Самсунг группийн зүгээс, Жонг Ю Ра-г морин спортоор хичээллэхэд нь дэмжлэг болгож их хэмжээний мөнгө хандивлсан юм байна.

    Жонг Ю Ра нь удалгүй Герман улс руу явж, тэнд байгуулсан компанидаа Самсунг группээс өгсөн ихээхэн хэмжээний мөнгийг шилжүүлж, спорт морь болон бусад үл хөдлөх үндсэн хөрөнгө худалдаж авсан ажээ.

    Гэвч экс Ерөнхийлөгч Пак Гын Хе хэлэхдээ “Би түүнийг маш жаахан хүүхэд байхад нь нэг удаа харж байсан” гэж хэлсэн бол Жонг Ю Ра “Би Ерөнхийлөгч Пак Гын Хе-д шинэ жилийн баярын мэнд хүргэхээр 2016 оны 12-р сард нэг удаа утасдаж байсан” хэмээн хэлсэн байна.

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …