Энэтхэгийн Дотоод хэргийн сайд Монголд хийх айлчлалаа хойшлуулжээ

Minister of Internal Affairs of India postponed his visit to Mongolia

Энэтхэгийн Дотоод хэргийн сайд Ражнат Сингх эрүүл мэндийн шалтгааны улмаас манай оронд хийх айлчлалаа хойшлуулжээ. Тэрбээр ирэх сард Улаанбаатарт айлчлахаар төлөвлөсөн байсан ч хөл нь хугарсны улмаас ийнхүү айлчлалаа хойшлуулсан байна.

Энэтхэгийн Дотоод хэргийн яамны төлөөлөгчийн мэдээлснээр, айлчлалын зорилго нь хоёр орны харилцааг бэхжүүлэхэд оршиж байжээ.

Ямартай ч, Р.Сингх энэ сарын 18-ны өдөр гэртээ өглөө алхаж яваад зүүн шагайгаа гэмтээсэн аж.

Сонирхуулахад, 2015 онд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди манай оронд айлчилж байсан юм. Дашрамд дурдахад, Энэтхэг, Монголын хооронд 1955 онд дипломат харилцаа тогтсон юм.

 

 

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …