“Насны хишиг”-ийн материалыг энэ сарын 30-ныг хүртэл хүлээн авна

 

Засгийн газраас 65-аас дээш настай ахмадуудад жилд хоёр удаа “Насны хишиг” олгохоор тогтоосон.

Үүний дагуу Цагаан сарын баярын өмнө дээрх иргэдэд “Насны хишиг” олгосон бөгөөд хоёр дахь олголтыг наадмын өмнө байхаар шийдвэрлэсэн. Энэ удаагийн “Насны хишиг”-ийг долдугаар сарын 11-ны өдөр олгох бөгөөд хамрагдахыг хүссэн иргэдийн материалыг энэ сарын 30-ны дотор хүлээн авахаар болжээ. Ингэхдээ өмнө нь бүртгүүлж мөнгө авч байсан иргэд ахин материал бүрдүүлж өгөх шаардлагагүй.

“Энэ удаагийн олголтод 2017 оны долдугаар сарын 11-ны өдрийн байдлаар 65 нас хүрсэн иргэд хамрагдана. Анх удаа хамрагдах иргэд заасан хугацаанд багтан материалаа бүрдүүлж өгөөгүй тохиолдолд нөхөж олгохгүй бөгөөд дараа жилийн олголт хүртэл өнжих” тухай Нийслэлийн нийгмийн халамжийн газрын ахмад настны асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Оюунбилэг хэллээ.

“Насны хишиг”-т хамрагдахыг хүсэгчид олгох журмын хавсралтаар баталсан тусгай өргөдлийн маягтыг харьяа дүүрэг, хорооныхоо нийгмийн, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээс авч бөглөнө. Ингэхдээ заавал иргэний үнэмлэхтэй очих юм байна.

Тогтоолын дагуу:  65-69 настай иргэд  50 мянга

70-79 настай иргэд  80 мянга

80-89 настай иргэд 150 мянга

90 ба түүнээс дээш настай иргэд 250 мянган төгрөгийн “Насны хишиг” хүртэх юм.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …