ХОМ-ийг энэ долоо хоногт багтааж мэдээлнэ

Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн дагуу төрийн өндөр албан тушаалтнууд хөрөнгө орлогын мэдүүлэг /ХОМ/-ээ жил бүр Авлигатай тэмцэх газарт мэдээлэх үүрэг хүлээдэг.

Өмнөх жилүүдэд АТГ-аас ХОМ-ийг эхний улиралд багтаан мэдээлдэг ч энэ жил огт мэдээлээгүй байгаа юм. Энэ талаар АТГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад “ХОМ мэдүүлэх хуулийн хугацаа дуусаагүй. Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14-ийн 1-т ХОМ-ийг тухайн оны хоёрдугаар улиралд багтаан олон нийтэд мэдээлнэ гэж заасан байдаг. Энэ дагуу ирэх зургадугаар сарын 30-ны дотор мэдүүлгийг багтааж тавина.

Энэ жилийн хувьд цахим системд өөрчлөлт шинжлэлт орсонтой холбоотойгоор хийгдэж байгаа ажил байгаа” гэсэн юм.

Тэгэхээр энэ жилийн ХОМ-ийг энэ долоо хоногт багтаан олон нийтэд мэдээлэх аж.

Санал болгох мэдээ

“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн төр, хувийн хэвшлийн түншлэгчийг дахин сонгон шалгаруулна

“Хүннү хотын өөрийн эх үүсвэрээс цэнэглэх 90 МВт батарей хуримтлуурын станц” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтын …