МАН-аас Баян-Өлгий аймгийн саналыг бүхэлд нь гараар тоолох хүсэлтээ СЕХ-д хүргүүлжээ

МАН-аас сонгуулийн санал хураалттай холбоотойгоор хэвлэлийн хурал хийлээ. Хурлын үеэр МАН-ын Хэвлэлийн албаны дарга Г.Ганбаяр хэлэхдээ, “СЕХ-нд шаардлага хүргүүллээ. Ямар учраас шаардлага хүргүүлсэн бэ гэхээр энэ удаагийн сонгуулиар гурван нэр дэвшигчдийн нэг нь ч олонхийн санал авч чадаагүй.

Тиймээс дахин санал хураалтыг хуулийн дагуу долдугаар сарын 9-нд явуулахаар боллоо. Өнгөрсөн санал хураалтаар Баян-Өлгий аймгийн саналын дүн нэлээд хоцорч ирсэн. Тодруулбал, МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатар Баян-Өлгий аймгийн санал хураалтад манай намыг нөлөөлсөн гэж мэдээлж байгаа.

Үүнийг манай намын зүгээс эсэргүүцэж байна. Тиймээс Баян-Өлгий аймагт маргаан үүсгээд байгаа 35000 гаруй саналыг бүхэлд нь гараар тоолох хүсэлтээ СЕХ-нд хүргүүллээ. Намын зүгээс хардлага сэрдлэгийг алга болгох үүднээс Баян-Өлгий аймгийн саналыг гараар тоолуулах нь зөв” гэсэн юм.

Харин дараагаар нь УИХ-ын гишүүн Х.Баделхан “Баян-Өлгий аймгийн сонгууль хуулийн дагуу явагдсан. Зарим айл өрхүүд аймгийн төв, сумаас нэлээн зайтай амьдардаг. Зарим газар аймгийн төвөөс хол зайтай учир сүлжээ барих боломжгүй. МАН-аас Баян-Өлгий аймгийн бүх хэсгийн хороон дахь саналыг дахин тоолохыг санал болгож байна” гэлээ.

Үүний дараа тэрбээр сэтгүүлчдийн асуусан асуултад хариулсан юм.

-Баян-Өлгий аймгийн сумдууд сүлжээнд холбогдсон уу?

12 сумтай. Сумын төвүүд бүгд сүлжээнд холбогдсон. Харин багуудын ихэнх нь сүлжээнд холбогдоогүй. Зарим айлууд зусландаа гарсан. Тэнд бол ямар ч сүлжээ байхгүй.

-Дахин санал хураалтыг яагаад заавал долдугаар сарын 9-нд хийх гээд байгаа юм бэ? 

-Энэ бол СЕХ-ны эрх мэдлийн асуудал. Бид тайлбар хэлэх боломжгүй. Гадаадад байгаа монголчуудын саналын хуудас, 1984 хэсгийн хорооны саналын хуудсыг хэвлэж тараах гээд ажил их болов уу гэж бодож байна.

Ямартай ч, сүүлд гарсан шийдвэрээр дахин санал хураалтын тов наашилж 7 сарын 7-ний дотор зохион байгуулахаар болсноо СЕХ-ноос мэдээлээд байгаа юм.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …