Шилжилт хөдөлгөөнийг сонгууль дуустал буюу долдугаар сарын 10-ныг хүртэл зогсоолоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт долдугаар сарын 07-ны өдөр болно.

Үүнтэй холбогдуулан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэдийг засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг зургадугаар сарын 27-ны өдрийн 08:00 цагаас долдугаар сарын 10-ны өдрийн 08:00 цаг хүртэл улсын хэмжээнд түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа.

Дээр дурьдсан хугацаанаас өмнө бүртгэгдсэн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг Улсын иргэний бүртгэлийн онлайн системд тусгах, бүртгэлийг баталгаажуулж дуусгахыг нийт сум, хорооны улсын бүртгэгч, аймаг, дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн ахлах бүртгэгч нарт үүрэг болгосон байна.

Мөн энэ үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг дээрх байгууллагуудын дарга нарт даалгасан байна.

Санал болгох мэдээ

Туршлагатай сайд нараа улируулан ажиллуулах нь Ерөнхий сайд Н.Учралд “түшиг“ болно

Ням-Осорын Учрал шинэ Засгийн газраа бүрдүүлэх чухал үедээ нэг зүйлийг онцлон хэлсэн нь анхаарал татаж …